Залуу дуучин Д.Найдандоржийн шинэ уран бүтээл, цомог худалдаанд гарлаа /видео/

naidan“Эхийн сэтгэл”, “Ээжийн цэнхэр нутаг”, “Сэтгэлийн нандин” зэрэг дуугаараа эхчүүдийн хайрыг татсан залуу дуучин Д.Найдандорж СУИС-ийн оюутан байхдаа л хэд хэдэн дуу гаргаж нутгийн зон олондоо анхны бие даасан тоглолтоо хүргэж байсан билээ. Багаасаа дуучин болохыг хүсэж, мөрөөдөж өдгөө дуучин болсон хөдөлмөрч, хичээнгүй залуу уран бүтээлчийн мааньанхны бие даасан “Сэтгэлийн нандин” цомог худалдаанд гарлаа. Тус цомогт эх нутаг, ижий аав хайрын сэдэвтэй олон сайхан дуу багтжээ. Мөн уран бүтээлээрээ амьдралын гэрэл гэгээтэй, сайхан бүхнийг дуулж үзэгч сонсогчдод хүргэхийг хичээдэг залуу дуучны “Хайраар зөөлөрдөг хорвоо” хэмээх ахан дүүсийн нандин холбоог харуулсан шинэ уран бүтээл цацагдлаа. Хийж буй уран бүтээлээрээ шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийн утсыг хөнддөг дуучин Д.Найдандоржийн шинэ уран бүтээлийг хүргэж байна.

 

 

Нийтлэсэн: Админ

Сэтгэгдэл үлдээх