М.Даваажаргал нэг унаагүй тэргүүлсэн хэвээр байна

М.Даваажаргал нэг унаагүй тэргүүлсэн хэвээр байна Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башё өндөрлөхөд таван өдрийн барилдаан үлдлээ. Токио хотын “Кокүгикан” спортын ордонд болж буй Хацү башёгийн арав дахь өдрийн барилдаан өчигдөр болсон.  Башёг ганцаараа тэргүүлж байсан ёкозүна Хакүхо М.Даваажаргал Болгарын сүмоч Аоияматай барилдаж, өрсөлдөгчөө давснаар 10 дахь даваагаа авч ганцаараа тэргүүлсэн хэвээр явна. Түүний араас ёкзоүна Харүмафүжи 9, ёкозүна Какүрюү, озэки Кисэносато нар 8 даваатай удаалж байна.

www.new.mn

Нийтлэсэн: Админ

Сэтгэгдэл үлдээх