Монгол төрийн хөрөнгийг “хувьдаа завшдаг хархнууд”-ын хар технологи /цуврал-2/

otgonbayar

Монгол улсын Ерөнхийлөгчийн Авлигатай тэмцэх бодлогыг ард нийтээрээ дэмжицгээе.

Шүүхийг шинэчлэх,  цагдаа, прокурорын байгууллагын ажилтнуудыг авлигаас ангид байлгах Ерөнхийлөгчийн  бодлогыг дэмжих ажлын хүрээнд  “цагаан дээр хараар байгаа хэрэг”-ийг  шүүхийнхэн  улайм цайм буруу шийдвэр гарган, улмаар  төр  хохирч, хэдэн хүмүүс баяжаад үлддэг  жишээг барим түшин хүргэе.

Монгол төрийн хөрөнгийг албан тушаалтнуудад өөр хоорондоо хуйвалдан тохиролцох, авлига өгөх, хууль шүүхийнхэнийг “худалдаж авах” замаар хувьдаа  завшсан жишээ цөөнгүй бий. Ийм жишээ баримтуудын нэг бол “Оюуны Ундраа”-ийн  ТӨХ-оос авсан  “Peace bridge”  зочид буудал юм.

Төрийн өмчийг үнэгүйдүүлж, луйвар булхайн арга, шүүх цагдаагийнхантай хуйвалдан  2.5  төгрөгийн өртөгтэй, сүүлийн үеийн тавилга  хэрэгслээр “тоноглогдсон” төрийн өмч болох  дээд зэрэглэлийн зочид буудлыг үнэгүйдүүлэн хувьдаа завьшсан хүн өдгөө төрийн алба хашиж явахад,   хоол нэхэн уйлж байгаа  хүүхдээ өлсгөхгүйн  тулд 10 мянгөн төгрөг хулгай хийсэн  хүн шоронд хоригдож байгаа нь шударга явдал уу.

Байгаа хуулийг мөрдөхгүй, хэрэгжүүлэхгүй  байна. Хууль энгийн иргэнд үйлчилдэг бол эрх мэдэлтнүүдэд үйлчлэхгүй байна.  2 бодын хэрэгтэн хулгайч 10 жилээр яллагдаад шоронд хоригдож байхад 2.5 тэрбум төгрөгийн хохиролыг төрд учруулсан “Оюуны ундраа”-ийн С.Отгонбаяр өнөөдөр агентлагийн даргаар ажиллаж байна. Энэ бүхэн шударга  явдал  мөн гэж  үү Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөө, энэ асуудалд анхаарлаа хандуулахгүйгээр Шүүхийн шинэчлэлийн тухай  яриад ч хэрэггүй биз ээ.

Төрийн өмч гэдэг бол Монголын ард түмний өмч. Төр өмчөөрөө дамжуулан хөрөнгө  мөнгө  босгож, түүгээр  төрийн албан хаагчдын цалин, эмнэлэг, сургуулийн зардлыг санхүүжүүлдэг.

Өнөөдөр “бор  зүрхээрээ” өсөж яваа  барилгын бизнесийн салбарынхан барилга барихдаа  банкнаас зээл аваад, барилгаа барьсныхаа дараа бусдад түрээслэх замаар зээлээ төлөх,  ашгаа олж авдаг байна. Гэтэл  хамгийн үнэтэй, дээд зэрэглэлийн, нэр хүндээ олчихсон  зочид буудлыг төрөөс урт хугацааны лизенгийн зээлээр авна гэдэг юу гэсэн үг вэ?

“Peace bridge”  зочид буудал нь төрийн өмч байсан бөгөөд  1997 онд тухайн үеийн төрийн өмчийн хорооноос энэ барилга  обектыг дуудлага худалдаанд оруулан худалдах шийдвэр гарчээ. Үнэн хэрэгтээ энэ нь дуудлага худалдаа “биш” байжээ. Тухайн үеийн ТӨХ- оос “Оюуны Ундраа” группд 2.5 сая ам.долларыг 10 жилийн дараа мөнгийг нь төлөх лизенгийн  нөхцөлтэйгээр   гэрээ хийн “Peace bridge”  зочид буудлыг шилжүүлжээ. Гэтэл энэ үед  “Peace bridge”  зочид буудлын 1 жилийн орлого нь 2 тэрбум гаруй төгрөг байсан гэдэг. Гэтэл ТӨХ-өөс “Оюуны ундраа” групптэй  лизенгийн гэрээ  хийн зочид буудлыг  шилжүүлсэн нь ТӨХ-ныхон “Оюуны ундраа” групптэй  хамтран албан тушаалтнууд 10 жилийн хугацаанд ашиг орлогыг нь хувааж “хүртэх  болзол”-тойгоор хийгджээ. Ийнхүү төрийн өмчийн “мөнгөний машин”-ыг “Оюуны ундраа” тэргүүтэй луйварчид хувьдаа  завшин, орлогыг нь хуваан хүртдэг байжээ.

Угтаа “Peace bridge”  зочид буудлыг ингэж лизенгээр өгөх байсан юм бол “Долоон буудлын Долгор эмээ” ч авсан зочид буудлын өөрийнх нь орлогоор 2.5 сая ам.долларыг нэг жилийн дотор төлөх боломжтой. Түүгээр зогсохгүй С.Отгонбаяр захиргааны хэргийн  шүүхэд нэхэмжлэл гарган 2.5 сая долларын өртөгтэй “Peace bridge”  зочид буудлыг Төр иргэн С.Отгонбаярт өндөр өртөгөөр “шахсан” хэмээн гомдоллож өртгийг нь 700 сая төгрөг болгож бууруулсан байдаг.

Тухайн үед олон нийтэд  төрийн өмч дуудлага худалдаанд орж 2.5 сая ам доллараар “Оюуны ундраа” компанид  зарагдлаа гэсэн мэдээлэл хүрсэн байдаг.

Энэ бүхнийг С.Отгонбаяр урьдчилан тооцож, нарийн төлөвлөж “хөдлөсөн” байна. Хэрвээ төрийн өмчийн барилгыг 700 сая төгрөгөөр үнэлээд, түүнийгээ  10 жилийн лиценгээр  төлбөрийг барагдуулна гэдэг бол “Peace bridge”  зочид буудлыг ямар ч үнэ төлөлгүй авсан гэсэн үг. Төрийн өмчийн үнийг  10 жилийн дотор төлнө гэдэг бол Нэгдүгээрт: Төрийн өмчийг эргэлдүүлээд их хэмжээний орлого олох боломжтой, Хоёрдугаарт: төрийн өмчийн тухайн ббарилга үл хөдлөх хөрөнгийн  10 жилийн дараа  хэд  дахин өсөж, тэр хэмжээгээр  төрийн  өмч үнэгүйдсэн байна.

 “Peace bridge”  зочид буудлын хувьчлалаас хэн хожиж, хэн хожигдов?

Төр өмчөө үнэгүйдүүлэн алдаж, “Оюуны ундраа” хууль бус  луйварын аргаар төрийн өмч хөрөнгийг хувьдаа завшсан хэрэг болоод өнгөрчээ. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Энэ хэргийг эргэн сөхвөл эрх мэдэлтэй олон хүмүүс оролцсон  булхай луйврын  хэрэг нийтэд ил болох болно. Түүнчлэн С.Отгонбаяр хууль цагдаагийнханыг  “Peace bridge”  зочид буудалдаа  дайлж зайлан үйлчилгээ үзүүлж,  эргээд тэднийг “өөрийнхөө” төлөө ажилуулах нэнтгэнд оруулсан байдаг.

otonbayar12-600x398

С.Отгонбаярын  Төрийн өмчийг луйвардах үйл хэрэг үүгээр дуусдаггүй.

Үүнтэй адилавтар бас нэгэн жишээ бий. Энэ бол Багануурын дулааны  станцын хувьчлалын асуудал юм.

Амташсан хэрээ 13 удаа эргэнэ гэдэг. Гадаадын  компаниуд туршлагатай, чадварлаг гэж итгэдэг Монголчууд бидний гэнэн итгэмтгий зан дээр “Оюуны ундраа” группийнхэн дөрөөлж  хуурамч бичиг баримт, тамга тэмдэг бүрдүүлэн  ОХУ-д бүртгэлтэй “МААТ” гэгч компанийг “зохиомлоор” бий болгон  Багануур дүүргийн мянга мянган иргэдийн дулааны төлбөрийг  хураан авч “Оюуны ундраа”-д шилжүүлсэн байдаг. Өнөөдөр Багануур дүүргийн иргэдийн халааснаас мөнгийг нь  “Оюуны ундраа”-ийн С.Отгонбаяр  “хураан авсан”  гэдгийг одоо болтол мэдээгүй яваа биз.

Үйл явдал ингэж өрнөжээ. 2003 онд Багануурын дулааны станцийг гэрээ байгуулан хувьчлан авах  тендерт    “Оюуны ундраа”-ийн С.Отгонбаярын талын хүмүүс ОХУ-д бүртгэлтэй “МААТ” гэх мэргэжлийн компанийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намба гэгчтэйгээр оролцуулан, тендерт  ялж  гэрээгээр ажилуулахаар болжээ. “МААТ” нь  2003-2006 онд Багануурын дулааны станцид ажиллахдаа  тус станцид ямар ч шинэчлэлт хийгээгүйгээр үл барам хэрэглэгчдээс ирүүлсэн дулааны мөнгийг  “Оюуны ундраа” группд руу шууд шилжүүлэх үүргийг хүлээн ажиллажээ. Ингээд 2006 онд Багануурын дулааны станцийг асар их өртэйгээр үлдээжээ. Энэ өрөө нэхэмжлэхээр  Багануурын станцынхан  олон жил  “МААТ” компанийн хойноос хөөцөлдсөн боловч  тэдний оролдлого нь “талаар”  болсон тул “МААТ” компанийг  эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2011 онд  шүүхэд гаргажээ.

 shuuh1-517x600

shuuh2-497x600

Шүүхийн эрэн сурвалжлагын явцад  ОХУ-д  “МААТ”  гэж ямар ч компани, аж ахуйн нэгж байхгүй, энэ компани нь хуурамч болох нь тогтоогдон, компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намба гэдэг хүн “Оюуны ундраа” группын хүн болох нь нэгэнт тодорхой болов.

Ийнхүү “Оюуны ундраа” –ийн С.Отгонбаяр Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн нэрийг барьж Багануурын  дулаан хэрэглэгчдийн мөнгийг, тодруулбал  төрийн  хөрөнгийг дахин  хувьдаа завших үйлдэл гаргажээ.

Дараагийн цувралд с.Отгонбаяр Онцгой байдлын сайд байхдаа  төрийн өмчийг хэрхэн хувьдаа завшсан,  “Оюуны ундраа” группийнхэн тээвэр хөгжлийн мөнгийг луйвардсан, мөнгө угаагч А.Е.Новожилов, В.И.Армин нартай хэрхэн үгсэн хуйвалдсан, тэднийг хэрхэн оргуулсан болон хууль прокурорын байгуулагынхан С.Отгонбаярыг яагаад “хамгаалаад” байдаг тухай баримт түшин өгүүлэх болно.

Улс хөгжих үндэс бол хуулийг чандлан сахиулах явдал. Улс орны эдийн засаг хөгжиж болох ч хууль ёсийг сахин биелүүлдэггүй бол эдийн засгийн баялаг хэдхэн хүний хууль бус үйлдлийн золиос болж  улс орон хөгжихгүй нь ойлгомжтой.

Эх сурвалж  http://www.ugluu.mn/

Нийтлэсэн: Админ

5 Comments

  • нэг л хүнийг яриад байна ганц хүн луйвардаа юу Бүгд л луйвардаж идэж ууж байгаа шүү дээ.бусдыг нь илрүүл.Илрэхгүй гэж бодож байвал үйлийн үр гэж байдаг юм шүү Үр садаа бодоорой доо

    Reply
  • Ah duu sadnaaraa hun hulhiddag uls shuu. Uiliin ur ni irj zarim ni hetsuu baigaa bololtoi. Buynaa huraa. Abaad uhehgui yumnii tuluu amia tavidag huurhiiduu. Ur huuhdee bodooch…

    Reply
  • ene hun odoo yamar ih hel am daguuldag hun be iim aihtar luivarchin um bol yagaad ulam bayajaad udii hurtel yavaad bdag bnaa tegj bgaad ene ardchilsan nam gej estoi neg ardchilal neriin door yalzarchihsan heden nuhduudiin tsugluulga um bna

    Reply
  • chingis zochid byydalig cv.batbold yag ingej lyibardaj absan

    Reply

Сэтгэгдэл үлдээх