Сидней: Барьцаанд байсан хүмүүсийн хоёр нь амиа алджээ

Австралийн Сидней хотын төвд байрлах Мартин Плейс дүүргийн Lindt нэртэй кафед өчигдөр зэвсэгт этгээдүүд иргэдийг барьцаалсан хэмээн бид мэдээлж байсан.

Тэгвэл Lindt кафед барьцаанд байсан хүмүүсийг суллах ажиллагааны үеэр гурван хүн амиа алдаж, таван хүн хүнд шархадлаа хэмээн ВВС мэдээллээ. Амиа алдсан гурван хүний нэг нь барьцаалагч байсан гэнэ. Харин нөгөө хоёр нь Lindt кафений менежер болон үйлчлүүлэгч эмэгтэй байсан байна.

Зэвсэгт этгээд иргэдийг 16 цагийн турш барьцаанд байлгасан юм.

Lindt кафед буун дуу гарч, иргэдийн амь насанд аюул учирч байсан тул цагдаагийнхан аврах ажиллагаа явуулсан хэмээн Сиднейн эрх баригчид мэдээлэв.

Амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэж Шинэ Өмнөд Уэльс даяар төрийн далбааг хагас бөхийлгөхөөр болжээ.

Барьцаалагчид хоёулаа байсан бөгөөд иргэдийг суллах ажиллагааны үеэр нэг нь амиа алдсан юм.

Харин амьд үлдсэн, барьцаалагч этгээд нь 50 настай, Ман Харун Монис гэгч юм. Тэрбээр 1996 онд Иранаас Австрали улсад улс төрийн орогнол хүсэн цагаачилж ирсэн байна.

Ман Харун Монис

Монис нь өмнө нь хүн амины хэрэг, бэлгийн хүчирхийлэл зэрэг хэд хэдэн удаа хэрэгт холбогдон цагдаа нарын хараанд өртөж байсан бөгөөд тэнсэнгээр гарч аж.

Австралийн орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар хэргийн газар Аюулгүй байдлын хүчнийхэн болон түргэн тусламжийнхан шуурхай ажиллаж байсан гэв.

Барьцаалагчдыг суллах ажиллагааны үеэр Мартин Плейс дүүргийн орчмын хөл хөдөлгөөнийг түр хугацаанд хорьж, тус дүүргээс 200 м-ийн зайд байрлах Сиднейн Дуурийн театрын өчигдөр оройн бүх тоглолтыг цуцалсан байжээ.

Нийтлэсэн: Админ

1 Comments

Сэтгэгдэл үлдээх