Дуучин Лэди Гагаг продюссер нь хүчинджээ

Lady-Gaga-JudasДэлхийн хөгжмийн ертөнцөд өөрийн этгээд хэв маягаараа олонд танигдсан алдарт дуучин Лэди Гага өчигдөр шуугиан тарьсан мэдээлэл хийжээ. Тэрээр түүнийг 19 настай гэнэн охин байхад нь хөгжмийн продюссер Доктор Люк хүчиндэж байсан гэнэ.

Лэди Гага энэ тухайгаа хэлэхдээ “Одоо би тэр тухай элдэв айдас, сэтгэлийн шаналалгүйгээр дурсан санаж чадна. Би 19 насандаа ямар гэнэн амьтан байсан юм бэ дээ. Томчуудын амьдрал ийм л байдаг гэж би тэгэхэд бодсон. Бас энэ тухай хэнд ч ярьж байсангүй” хэмээжээ.

Дуучин бүсгүйн экс продюссер Лукаш Себастьян Готтвальд нь одоогоор бас нэг шавь болох дуучин Кэйшаг хүчирхийлж байсанд буруутгагдан шүүхэд дуудагдсан байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

Нийтлэсэн: Админ

Сэтгэгдэл үлдээх