МУГЖ И.Одончимэгийн санаачлан барьсан Улаанчулуутын хүүхдүүдэд зориулсан сургууль нээлтээ хийлээ

МУГЖ И.Одончимэг болон “Мобиком” корпорациас санаачлан хэрэгжүүлсэн Улаанчулуутын хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүд тохилог, дулаан хичээлийн байртай болгох ажил дуусч өнөөдөр нээлтээ хийлээ.  Нээлтийн ажиллагаанд төслийг санаачлагч МУГЖ И.Одончимэг, санхүүжүүлэгч “Мобиком” корпораци, хэрэгжүүлэгч Харилцааны хөгжил төв, байрыг хөнгөлөлттэй үнээр барьсан “Эрдэнийн шинэ өргөө” ХХК болон Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга нар оролцсон байна.

57843

“Мобиком” корпорациас нийт 80 сая төгрөгийн санхүүжилт олгон, дөрвөн талт төмөр хашаа бүхий 2.2 га газар, нам даралтын зуухаар халдаг 55 м2 сургалтын байр барьж, сурагчдаа гэр, сургуулийн хооронд тээвэрлэх микро автобус, 50 хүүхдийн ном, бичгийн хэрэгслэл, 6 сарын хэрэгцээний хоол хүнс, нүүрс түлээ, зурагт, принтер, хичээлийн самбар зэргийг хүүхдүүдэд хүлээлгэж өгсөн байна. Мөн тэд дулааны улирал эхэлмэгц сагсан бөмбөгийн талбай, явган хүний зам, машины зогсоол, ногоон байгууламж барихаар төлөвлөж байгаа аж.

Уг сургууль цаашид жилийн дөрвөн улирлын турш, өдөрт 2-3 ээлжээр хичээллэн, тасралтгүй үйл ажиллагаагаа явуулах юм. Нээлтийн үеэр сайн санаат байгууллага, хувь хүмүүс хүрэлцэн ирж, хандивын гараа сунган, бяцхан хүүхдүүдэд нэн хэрэгцээтэй зүйлсийг хандивласан байна.

57843

Нийтлэсэн: Админ

Сэтгэгдэл үлдээх