Цөмийн зэвсгийг устгахыг уриалсан тогтоолыг баталжээ

Цөмийн зэвсгийг устгахыг уриалсан тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей олонхын саналаар баталлаа. Япон улс уг тогтоолыг НҮБ-д өргөн барьсан билээ. Тогтоолыг 116 орон, тэдгээрийн дотор, АНУ болон Их Британи дэмжсэн байна.

Хирошима, Нагасакид атомын бөмбөг хаясны 70 жилийн ой ирэх жил тохиох бөгөөд үүнээс өмнө цөмийн зэвсгийг устгах илүү хүчтэй алхам хийхийг уриалсан тогтоол юм.

Мөн энэ нь ирэх жил Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг дүгнэхтэй холбоотой ажээ.

АНУ, ОХУ цөмийн зэвсгийн талаарх мэдээллээ ил тод болгохоор болсон нь уг тогтоолыг таатай хүлээж авч байгааг харуулж байна. Умард Солонгосын цөмийн туршилт хийдэг, пуужин хөөргөдөг үйлдлийг уг тогтоол эрс буруушаав.

Мягмар гарагт болсон нэгдсэн хуралдаанаар, 170 орон тогтоолыг дэмжиж, Хятад болон бусад 13 орон түдгэлзсэн бол Умард Солонгос дангаараа эсэргүүцсэн байна.

Өнгөрсөн 20 жилд үүнтэй адил тогтоолыг Ерөнхий Ассамблей жил бүр баталж байжээ.

Нийтлэсэн: Админ

Сэтгэгдэл үлдээх