Ч.Бадрал эх орондоо ирлээ

Гэрэл зургийг "Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга" хуудаснаас ашиглав.

Эх орныхоо нэрийг дэлхийн чихнээ дуурсгаж яваа дуурийн дуулаачдын нэг Ч.Бадрал өнөөдөр өглөө Монголдоо буулаа. Тэрбээр өдгөө ОХУ-ын Москва хотноо Гнесиний нэрэмжит Хөгжмийн академийн Дуурийн дуулаачийн ангид амжилттай суралцангаа дуурийн дуу дуулаачдын хэд хэдэн томоохон тэмцээн уралдааны Гран При шагналыг хүртэж, дэлхийн дуурийн дуулаачид хуран чуулсан концертод Монголынхоо нэрийн өмнөөс дуулж яваа юм.   Дэлхийн 19 орны 223 мэргэжлийн дуурийн дуучдаас авьяас билгээрээ ялгарч, ОХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн шилдэг дуулаачдын нэг Елена Образцовагийн нэрэмжит Дуурийн залуу дуучдын Олон улсын X уралдааны дэд байрыг эзэлж, Санктпетербург хотын алдарт Маринскийн театрт дуурийн дүр бүтээх тусгай шагналын эзэн болсон билээ.  ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, ахлагч Ч.Бадрал ОХУ-ын Тверь хотноо зохион байгуулагдсан Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны Гран при, ОХУ-ын Ардын жүжигчин Надежда Обуховагийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр,  Тольятти хотноо зохиогдсон Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны Гран при, ОХУ-ын Ардын жүжигчин алдарт дуучин Наталий Шпиллерийн нэрэмжит Анхдугаар уралдааны Гран при, Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, ОХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн дуурийн дуучдын манлай Елена Образцовагийн нэрэмжит Дуурийн залуу дуучдын Олон улсын X уралдааны дэд байрт шалгарсан амжилтуудыг үзүүлээд байна.

Нийтлэсэн: Админ

3 Comments

  • bayr hurge mundag bn

    Reply
  • Yamar ih shagnal ve, mundag bna, gehdee orosuud oort chin ih durtai um baina lee, tv-eer harsan yarilzlaga um hiih geed orosoor yardaggui geed baahan haramsaltai haragdana lee,,,ih bayartai saihan yarj baina lee ooriin chin tuhai, Angli umuu oros hel suraarai zaluu hyn baina. Aldartai hyn bolj ogvol gadniihantai orchuulagchgui harizaj surval byyr saihan. Amjilt hysie.

    Reply
  • Newsday nertei murtluu medeegee shinchildeggui , yamar sonin sait be

    Reply

Сэтгэгдэл үлдээх