“Human Calculator” тэмцээнд бяцхан тамирчид хоёр цом, 13 медаль хүртжээ

Турк улсын нийслэл Анкара хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон  “Human Calculator” тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн тамирчид амжилттай оролцож нийт 2 цом, 13 медаль хүртжээ.

Тэмцээн соробан болон түргэн бодолтын гэсэн хоёр төрлөөр явагдсан бөгөөд эхний өдөр 256 хүүхдийн дунд явагдсан соробаны тэмцээнд бүх тамирчин медаль хүртсэнээс Б.Хангал шилдэг гуравт шалгарч цом хүртсэн байна.

Дараагийн өдөр 87 тамирчны дунд насны хязгааргүй явагдсан  найман оронтой хоёр тооны үржвэр, хүн хуанли, 10 оронтой 10 тооны нийлбэр, Флаш Анзан, Язгуур гаргах зэрэг түргэн бодолтын тэмцээнд оролцсон манай тамирчид медалийн тоогоо нэмсэн аж.

Монголын Оюун Ухааны Академийн УЗ-ийн Дарга Х.Хатанбаатарын хувьд “Хүн Хуанли” төрөлд өрсөлдөж түрүүлсэн байна.

Нийтлэсэн: Админ

2 Comments

  • Х.Хатанбаатарыг төр шагнах цаг нь болжээ. Хөдөлмөрийн гавьяаны одон өгөх хэрэгтэй.

    Reply
  • Х.Хатанбаатар хүүд төр засаг шагналаа хайрлахгүй өгмөөр юм.

    Reply

Сэтгэгдэл үлдээх