Улсынх нь 14 тэрбум төгрөгийг дээрэмдэхэд прокурор, шүүх нь тусалсан байвал яах вэ?

Arminnnnn

Банк, шүүх хоёр иргэдийн итгэл дээр тогтдог гэдэг үгтэй. Тээвэр банк санхүүгийн салбартаа сайнд тооцогдох банк байсан ч, гадны луйварчин, тэдний гар хөл болсон улстөрчид, хуулийнхнаас болоод ээдрээтэй байдалд ороод таван жилийн нүүр үзлээ. Энэ бүхний эхлэл нь В.Армин гэсэн нөхрөөс үүдэлтэй. ОХУ-ын Судобанкны захирлуудын зөвлөлийн гишүүн, мөн тус банкны Кипр дэх салбарын захирал В.Армин гэгч Швейцарийн хөрөнгө оруулагч мэтээр монголчуудыг хошгируулж, улмаар ОХУ-ны  иргэн А.Е.Новожилов, Швейцарь улсын иргэн В.Армин нар хөрөнгө оруулалт нэрээр 4 тэрбум төгрөг оруулж ирээд, вексел гаргах нэрээр буцаагаад үүнээсээ гурав дахин их буюу 14 тэрбум төгрөг ОХУ руу гаргаж зувчуулсан хэрэг мандаж, шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан.
Уг нь хил гааль буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй байх  ариун үүрэгтэй ч ОХУ-ын иргэн Новожилов, В.Армин нар хэрэгт шалгагдах үедээ оргон зайлсан. Ямар ч хэрэг үйлдээгүй, ярилцлагын хатан гэгддэг нэрт сэтгүүлчийг эмчлүүлэх гээд гадаад явах гэсний төлөө онгоцноос буулган авч үлддэг, сонор соргог хилийнхэн, прокурорууд эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан гадаад нөхрийг зүгээр “нүдээ аниад” гаргасан гэхээр их “том гар”, тэртээ дээрээс орсон нь тодорхой. Гэмт хэрэгт шалгагдах ёстой хүн хил даваад зугтчихсан ч мөнгө угаасан, санхүүгийн луйвар хийсэн гэх үндэслэлээр Интерполд    мэдээлж, олон улсад эрэн сурвалжилж, шалгуулах ёстой ч тухайн үед нуун дарагдуулсан гэж хэлж болохоор…
Гадныхан Монголын банк, санхүүгийн системийг тонон дээрэмдэж, иргэд, байгууллага, улс оронд их хэмжээний хохирол учруулсан санхүүгийн луйврын схемийг “боловсруулахад” прокурор, шүүх оролцсон гэж хохирогчид хардаж байна. Алдсан хүн 10 тамтай гэдэг болохоор аргагүй ч биз. Прокурор тэр хоёрыг хил давах, оргох бололцоогоор хангасан юм шиг. Оргуулахгүй “хөл хорих” бололцоо бүрэн байсан ч хариуцлага алдсан. Нөгөө талаас прокурор эхнээсээ зохион байгуулахад прокурор оролцсон юм биш үү гэсэн хардлага байгаа. ТХБ 2010 оны 02.05-ны өдөр  прокурорын байгууллагад нэг бүрчлэн баримт гаргаж өгсөн ч алдчихсан. Харин Улсын Ерөнхий прокурор шинээр томилогдож, таван жил үргэлжилсэн энэ дуулиант хэрэгт ахиц гарч байгаа тухай учир мэдэх хүмүүс ярьж байна.     Монголоос гадаадын хоёр этгээд яг 14 тэрбум зувчуулаад гаргахад  хариуцлагатай арга хэмжээ авч, гэмт хэрэгтнийг илрүүлж, таслан зогсоож чадаагүй алдсан нь хуулийнхны оролцоо байж магадгүй. Одоогоос яг 10 шахам “Хадгаламж” банктай холбогдох 10 тэрбумын хэрэг үүсэхэд манайд ямар их дуулиан боллоо. Нэг УИХ-ын гишүүн, том намын залуу лидер шүүхэд дуудагдан, том банкны ирээдүйтэй босс найман жилийн ял эдлэхээр болж байсан түүх бий. Гэтэл гадны хоёр луйварчин хамар дороос минь 14 тэрбум  зувчуулж байхад Монгол төрийн нүд чих болсон, прокурор, шүүх хуулийн байгууллага ямар ч арга хэмжээ авсангүй. Гадны хоёр луйварчинг УИХ-ын гишүүн асан  эрхмээс  (одоо сайдаар ажиллаж байгаа шүү!!!) дээр тавьж байгаагаас ялгаагүй.
Армин, Новожилов нарын 14 тэрбум төгрөг Монголоос зувчуулсан, мөнгө угаасан хэргийг шалгуулахаар прокурорт хандсан ч Армин холбоотой асуудал хавтаст хэргээс алга болж, хилээр “далдын хар малгай” өмсчихсөн юм шиг гараад явчихсан, тэгсэн атлаа В.Армин 2010 оны 04.02-нд “Худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөр болох 4 тэрбум 280 сая төгрөгтэй тэнцэх мөнгийг 2010.04.03-ны өглөөний 06 цагт ОХУ-ын Москва хот руу Аэрофлотын онгоцоор хэрхэн, яаж бэлнээр аваад явчихсан сэжиг бүхий үйлдлийг тоож шалгахгүй байгаа гэх мэтчлэн худалдан авсан “Оюуны ундраа”, В.Армин, Новожилов нартай холбоотой сэжиг бүхий асуудлуудыг шалгахгүй байсан нь хачирхалтай.
ОХУ руу хандаж алдсан 14 тэрбум төгрөгөө олж ирье гэтэл манай нэг шүүгч зориуд “хорлон сүйтгэх” арга хэмжээ авчихсан ч юм шиг. Захиргааны хэргийн шүүгч С.Мөнхжаргал 69 тоот захирамжаар Монголын Тээвэр хөгжлийн банкийг урт хугацаанд блоклох шийдвэрийг хэлэлцэх үед “Хэрэв ийм шийдвэр гарвал ОХУ руу зувчуулсан 14 тэрбум төгрөгтэй тэнцэх мөнгийг авч чадахгүйд хүрч, банк эдийн засгийн том хохирол хүлээнэ. Иймд ЗХХШТухай хуулийн 46.1.1 зааснаар “захиргааны  актын биелэлтийг  түдгэлзүүлэх ньбусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд ноцтой, хуулийн этгээдэд илт хохирол учруулахаар” бол ийм захирамж гаргаж болохгүй гэдгийг бичгээр тайлбарласаар байтал хууль зөрчин энэ захирамжийг гаргажээ. Уг захирамжийн талаар гомдол гаргахад шүүгч Ц.Цогт ч, С.Мөнхжаргал шүүгчтэй адил шийдвэр гаргажээ.
Тээвэр хөгжлийн банкны 14 тэрбум төгрөгийг зувчуулсан асуудал улам хүндэрч, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Цогт нар тус банкийг урт удаан хугацаанд блоколсны хортой үр дагавар нь энэ гурван жилийн хугацаанд ТХБ болон монголчуудын мөнгийг Судобанкнаас шаардаж авах боломжоо давхар “блоклуулжээ”.  Энэ хугацаанд Судобанк 14 тэрбумыг амжилттай “угааж”, өсгөж үржүүлэн, өөртөө шингээх маш том боломжийг олгожээ.
Уг нь хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэсэн үгтэй ч Монголоос зувчуулсан 14 тэрбум төгрөгийг араас санаа зовохгүй, харин ч гадныхан гар хөл болох хүмүүс гарч ирээд байгаа нь гайхалтай.
Банкийг блоколсон шүүхийн захирамж гарсан тухай В.Армин, С.Амарсайхан нар, эзэнгүйдүүлсэн Инфрастракчер компаниас илгээсэн мэдээллийн дагуу ОХУ-ын Судостройтельний банкнаас Монголчуудын мөнгийг “…69 тоот блоколсон захирамж гарсан тул өгөхгүй” гэж шалтаглан, цаг хожиж байснаа Захиргааны Хэргийн Дээд шүүхийн 2015.05.11-ний өдрийн 117 тогтоол гарч, банкийг блоколсон 2013.12.24-ний 69 тоот захирамжийг хүчингүй болгомогц, ОХУ-ын Төв банкнаас тус Судобанк дампуурсан гэх мэдээллийг 2015.02.16-ны өдрийн №33-1-18/1351 тоотоор ирүүлжээ.

ОХУ-ын Төв банкнаас Судобанкинд эрх хүлээн авагч томилогдож, уг банк 70 гаруй тэрбумын өртэй, 10 гаруй тэрбумын өрийг төлөх боломжтой тухайгаа мэдээлж, өргөдөл өгсөн дарааллаар харилцагчдийн мөнгийг буцаан олгох журамтай болохыг мэдэгдсэн.
Үүний дагуу Тээвэр Хөгжлийн Банк яаралтай арга хэмжээ авч, ОХУ-ын Дум дахь Монгол Оросын бүлгийн дарга С.М.Мироновт 2015 оны 3 сарын 16-нд албан тоотоор хандаж, бидний мөнгийг төлбөр барагдуулах боломжит 10 гаруй тэрбумын өр барагдуулах жагсаалтанд багтааж өгөхийг хүссэн өргөдөл өгч, монголчуудад элэгтэй С.Миронов ч нааштай хандаж.
Гэтэл яг энэ үед дахин блоклох Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн шүүгч Б.Ундраагийн 2015.05.15-ны 16062 тоот захирамж /ШГШББТухай/ гарснаар Судобанкны төлбөр барагдуулах хөрөнгөнөөс Тээвэр хөгжлийн банкны мөнгийг буцаан авах боломжгүй болгосон байна. Ингэж блоколсоны “ачаар“ энэ 14 тэрбум төгрөгийг оросууд өөртөө шингээх бүрэн боломжтой болжээ.
“Инфрастракчер” компанийг хэрэг хүлээх тодорхой хариуцагчгүй байдал бий болгон зориуд гэрчилгээг шинээр авахгүйгээр хүчингүй болсон 9011225089 тоот гэрчилгээг ашиглан банкны үйл ажиллагааг блоклох 69 тоот захирамжийг 2013.12.24-ний өдөр гаргуулан, Армин нарын зувчуулсан 14,0 тэрбум төгрөгийг манай улс авах боломжгүй болгосон ба энэ хэрэгт эдийн засгийн олон тэрбумын хохирол учруулсан шүүгч нарт хариуцлага хүлээлгэдэггүй хуулийн цоорхойг ашиглан ийм захирамж гаргах замаар манай шүүхийн ажилтнууд хамтран оролцож байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлж байна.
Шүүх шинэчлэгдэж байгаа тухай байнга ярьж байна, прокурорын байгууллагын удирдлага солигдлоо, энэ хэрэгт нааштай өөрчлөлт гарах болов уу гэж найдах л үлдлээ…

 

Эх сурвалж:      http://tovchoo.mn

Нийтлэсэн: Админ

8 Comments

  • Балиар авгай on

    Шүүгч С.Мөнхжаргал гэгч чинь дандаа л ийм юм хийж байдаг аймшигтай хар мөртэй авгай. Тэгсэн мөртлөө дэвшээд л яваа авгай. Зандраагийнхаа хайр халамжид амьдардаг бөгсөө худалдагч хүүхэн дээ.

    Reply
  • ЦАГААН САР on

    БОЛЬЁ ОО

    Reply
  • ЦАГААН САР on

    ЗАР:ЦАГААН САРЫН БУУЗ ХИЙЛГЭНЭ
    ХАРИЛЦАХ УТАС:11.310579,99812030

    Reply
  • ЦАГААН САР on

    ЗӨВ ШҮҮ

    Reply
  • ЯМАР НЯЛЦАГНУУР БӨӨРӨНХИЙ ЮМ БИЧДЭГ ЮМ БЭ? БАРИМТ БОЛ БАРИМТ, ХИЛЭЭР ОРЖ ГАРАХ АСУУДЛЫГ БҮРЭН ХАРИУЦАЖ БАЙГАА БАЙГУУЛАГА БИЙ, ХАРИН ОРЖ ГАРХЫГ ЦАГДДАГ БАЙГУУЛАГА ПРОКУРОР ШҮҮХ. ТЭГЭХЛЭЭР ЭНЭ ГЭМ ХЭРЭГ БОЛ ЯАЛТАЧГҮЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ БӨГӨӨД ПРОКУРОР, ШҮҮХ ОРОЛЦСОН ТУЛ ИЛРҮҮЛЖ МӨНГӨӨ ОЛЖ АВНА ГЭДЭГ БОЛ ЮУЛ БОЛДОО. ТЭР ҮЕИЙН ПРОКУРОР, ШҮҮГЧИЙГ ЭРҮҮ ТАТАХ 1000%-ИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧИН НЬ БҮРДСЭН БАЙНШ ДЭЭ. МАНАЙ НӨХӨД ИНГЭЖ ЧАДАХ БОЛОВ УУ? МАНАЙХАН 10000 ТӨГРӨГ ХУОГАЙ ХИЙСЭН ОХИНД Л 10 ЖИЛИЙН ЯЛ ӨГӨХДӨӨ ГАШИСАН НӨХДҮҮД ШҮҮ ДЭЭ? ЭД НАРААС ШУДРАГА БАЙДЛЫГ ХҮСЭН ГЭДЭГ БОЛ ӨНӨӨДРИЙН НӨХЦӨЛД ҮЛГЭР.

    Reply
  • БОЛЬЁ ОО

    Reply
  • МУУ ШҮҮ

    Reply
  • Энэ Мөнхжаргал шүүгч гэхэд хэцүү хүн дээ. Шүүх энэ хүнээсээ салаасайдаа

    Reply

Сэтгэгдэл үлдээх