Э.Бат-Үүл баатар аа, газар луйвардагсдын арга нарийссаар байна шүү

нийтлэсэн Admin

70163Өнөөдрийн нийслэлд газар луйврын шинжтэй авах арга улам нарийсч байна. Жишээ нь орон сууцны хорооллуудын дунд чингэлэгүүдийг хог мэтээр энэ тэр булан тохойд хаячихдаг. Эзнийг нь хайж олох завдалгүйгээр нэг мэдэхэд л тойруулаад газрыг нь өмчилж авдаг шинэ арга дэлгэрч байна. Ийм нарийн арга олохсодтой нэгдэж нийлсэн төрийн түшмэдийг Э.Бат-Үүл баатар олж харахгүй байна. Эсвэл харсан ч толгойг нь илээд өнгөрүүлдэг, бүр сүүлдээ иргэд Э.Бат-Үүл дарга намынхаа ҮЗХ-ны  гишүүний “өмчийг” ямар аргаар өмчилснөөс нь үл хамааран хамгаалж байдаг юм болов уу гэсэн эргэлзээнд хүрээд байгаа юм.

Хуучнаар тээврийн товчооны баруун талын орон сууцны оршин суугчдын орц гарцыг таглан баахан контейнер овоолж тавьчихаад тэр хавийн олон зуун иргэдийг маш ихээр бухимдуулж байна. Энд “Контейнерийн хөндий” гэх бохир орчин бий болж, оршин суугчид орох байх газраа олж ядаж байна. Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас холгүйхэн орших энэ “Контейнерийн хөндий” бол зүсээ өөрчилсөн “Өвгөнтийн хөндий” болоод удаж байгааг энэ хот удирдлагатай юм бол анхаарах цаг хэдүйн болжээ. Эндээс хаврын урьтай зэрэгцээд элдэв эсийн үнэр ханхийж, эрүүл аюулгүй орчин ч өнгөрөөд байна.  Мэдээж төмрийн хог гээд тушаачихвал уг чингэлгийн эзэн нь гараад ирнэ. Хамгийн аюултай нь эдгээр овоолсон чингэлгүүд хэзээ ч хүний дээрээс унаж мэдэхээр, муугаар бодоход аль нэг булан тохой нуугдмал газарт нь муу хэрэг болвол хэн ч анзаарахаар байдалд хүрлээ. Яг хотын төвд, хүн ам олноор суурьшсан газар ийм нэг аймшгийн газар бий болоод удаж байгааг төрийн байгууллагууд анхаарахгүй зөнд хаячихаж байгаа нь харамсалтай. Ийм нэг аймшгийн орчин энэ хотын төвд байж байг гэсэн шиг тэр хэсэг овоолгоотой чингэлэгүүдийг тойруулаад нэг л мэдэхэд хашаа хатгаад авсан нь бүр ч хачирхалтай.

Хотын удирдлага, дүүргийн Засаг даргын захирамж, дүүргийн Өмчийн харилцаа, газрын албнаас удаа дараа уг чингэлгийг албадан буулгаж газар чөлөөлөх шийдвэр гарсаар байтал “Ангара” зочид буудлаас “чингэлэгт хайртай хүмүүс” гэнэт тодрон гарч ирж хашаагаар хүрээлсэн чингэлэгээ, бүр тодорхой хэлбэл чингэлэгээр далимдуулж авсан газраа хамгаалан “дайн” зарладаг. Машин байтугай явган хүн ч явах боломжгүй болтол хашаа барьж нийтийн эзэмшлийн зам талбайг дур мэдэн хаачихсан байснаа сая дүүргийн удирдлагуудын шахалт  шаардлагаар арайхийж нэг хүн явахтайгаа болгожээ.

2014 оны арванхоёрдугаар сарын 2-нд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо A/1053 тоот захирамжаараа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалт, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийг тус тус үндэслэн БГД-ийн 3-р хороо, “Ангара” зочид буудлын газар эзэмшигч иргэн Д.Мөнхжаргал нь эзэмшил газраасаа хэтрүүлэн хашаа татсан байх тул зөвшөөрөлгүй барьсан хашааг албадан буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсүгэй гэсэн захирамж гаргаж Өмч, газрын харилцааны алба, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэнд үүрэг өгсөн боловч шөнө дунд хүрз жоотуу барьсан хүмүүс дээрх захирамжийг биелүүлэхэд нь саад хийж, улмаар энэ эсэргүүцэлдээ ажилгүй хүмүүсийг хөлсөлж татан оролцуулаад, самуун дэгдээснийх нь “цалин”-г нь тарааж байгаа баримт, бичлэгийн хамт оршин суугчидад одоо байна.

Тэдэнд дүүргийн Засаг дарга болон Өмч, газрын харилцааны албаны шаардлага, Нийслэлийн өмчийн харилцааны газар, “Найрсаг Улаанбаатарт тавтай морил” хэмээн уриад байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл огт хамаагүй бололтой. Хотын дарга Э.Бат-Үүл хотод хууль бусаар овоолсон контейнер, хог новшийг эмхэлж дур зоргоороо авирлагчдад цохилт өгнө гэж амласан. Захаас аван эмхэлж, хууль журмыг тогтоож байгаа. Үр дүнд нь хотын өнгө үзэмж урьдынхаасаа илүү сайжирсан. Урт цагаан, Өвгөнтийн хөндий өнөөдөр ул болжээ. Түүний “Өвгөнтийн хөндий”-д дайн зарлаад ялалт байгуулаад эргэхэд энэ мэт асуудлууд залгуулаад угтаж байгаа нь хэний, хэзээнээс эхэлж тарьсан урхагт балаг болохыг хүмүүс бүгд гадарлаж байдаг юм билээ. Тэр бүхэнд Үүл баатар хүрч чадахгүй яваа гэж ойлгож байгаа учраас Монголын өдөр тутмын хамгийн том хэвлэлд ийнхүү хандахаас өөр арга алга байна. Үүл даргын ажилд саад болж буй чөдөр тушаа хаа хол чинь биш хажуу бөөрөнд нь чинь байна гэдгийг ч хэлэх байна.

Хууль бусаар барьсан хашаа хороогоо буулгахыг зохих төр захиргааны байгууллагууд шаардаад ч нэмэргүй өнөөдрийг хүрч байгаа нь төрийг үл тоосон ийм байдал цаашид газар авах аюултай юм. Энд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогийн албадан буулгаж газар чөлөөлөх захирамж, мөн Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн “Шаардах хуудас” байна. Ийм хууль ёсны шаардлагыг үл хэрэгсэн ханхалзаж байгаа нөхөдтэй цаг алдалгүй хариуцлага тооцох цаг нэгэнт болжээ, Э.Бат-Үүл баатраа.

“Ангара” зочид буудлын эргэн тойронд баахан контейнер овоолж тавьчихаад хог новш цуглуулан оршин суугчдын эрүүл аюулгүй байх хууль, тогтоомжуудыг зөрчих нь ямар шалтгаантай болохын учрыг олмоор байна. Учир нь энэ мэт хууль бус үйлдлийг эрх мэдэлтэн, эвэртэн туурайтанууд л хууль зөрчиж, улаан цайм үйлдэж байгааг анхааралдаа онцгой авмаар байна. Жирийн иргэд бол ном журмынхаа дагуу хуулиа л дагаж нам гүмхэн амьдарч байгаа шүү дээ.

Уг нь хууль зөрчсөн хэнбугай ч зохих ёсны шийтгэлээ хүлээх учиртай. Төр төмөр нүүртэй, хууль зөрчиж зөвшөөрөлгүй хашаа хатгасаныг буулгаж иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх үүрэг хүлээсэн Нийслэлийн Өмчийн харилцааны албаны газар чөлөөлөх хэлтэс уг нь энэхүү хашааг дор нь буулгаад хаях ёстой. Гэтэл Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж нь хэн нэгнээс айгаад суугаад байгааг хотын даргын сонорт хүргэе. Хотыг АН-ын баг бүрэлдэхүүн удирдаж өнгө зүсийг нь засах, эдийн засгийн чадавхийг нь дээшлүүлэх, хот шиг хот болгохын төлөө толгой өөд татахгүй ажиллаж байхад ар хударгаар нь АН-ын нэрийг барьж ашиг хонжоо хайсан нөхөд иргэдийн эрх ашгийг хөсөрдүүлж, бас бухимдуулж, намын нэр хүндийг шалан дээр унагаж байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй байна.

11241306_1581108112151602_258936414_o 11249303_1581108108818269_332372485_o 11259699_1581108005484946_1852782012_o 11276151_1581278872134526_870026341_o 11293532_1581108248818255_144363630_o 11296333_1581107972151616_2138296992_o (1)

 Б.ҮНЭНБАТ

 

Эх сурвалж:  www.shuurkhai.mn

Нийтлэсэн: Админ

8 Comments

  • Зочин ... on

    Арслантай гүүрэн дээрхи анагаахын дээдийн оюутны 1 р байр бүх талаараа төмөр хашаа бариад явган хүний гарцгүй болгоод дураараа л зам хаагаад байх юм

    Reply
  • болиоч луйварчидаа

    Reply
  • Газрын наймаагаар хөлжигчидийн бүхэл бүтэн арми бий болсон юм биш үү.Өнөөдөр улаанбаатарт цэцэрлэг, сургууль барих газар олдохгүй ч энд тэдэн га газар, хичнээн айлын хашааны газар зарна гэсэн зарлал өдөр дутмын хэвлэлд гарч байна. Хэн хэзээ энэ газруудыг ямар замаар аваад одоо зараад байгааг судалдаг төр байна уу эсвэл төрийн зүтгэлтэнгүүд нь эд нар юм уу?

    Reply
  • Hotiin darga hotiinhoo baidaltai tanilzahgui bol, ajlaa og doo,

    Reply
  • сайхнаа on

    хотын дарга юуч хж чадхгүй эээ айгаад өгсөн мөнгийг аваад дуугүй сууж бгаа биз

    Reply
  • 40 мянгатын иргэд on

    “Баатар..”-аа 10н жилийн 45-р сургуулийн хашаан дотор орон сууцны барилга барихыг зогсоохгүй бол Иргэд зүгээр суухгүй шүү !

    Reply
  • gazr.n alban.han kadastar.nhantaiga niil.d bur mafi bolson bna le. bas gazr.n chenj nertei luivarchid tanil.ra dalimduulj ashigtai gazar bolgon.g kadastar hiilgej gerchilge garguul d zardg.m bna. songino hairhani gazar zohion bguulagch bat tsagaan.g holbogdoh humuus ni shalgaj anhaarala avch tor.n alban.s zailuul.ch e .

    Reply
  • маныхан газрын наймайг цэцэглүүлж байна дааа

    Reply

Сэтгэгдэл үлдээх