“Зууны тулаан” болно

20150410014202

Дэлхий даяар үзэгчдийн хүсэн хүлээсэн тулааны урлагийн хоёр том аваргууд Лас Вегас хотноо ирэх 5 дугаар сарын 2-нд тулалдах гэж байна. 67 кг буюу боксын хоёрдугаар хагас жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ганц ч удаа ялагдаж үзээгүй 47-0 рекордийн эзэн, дэлхийн таван удаагийн аварга Флойд Мэйведер болон 57-5-2 рекордтай найман удаагийн дэлхийн аварга Мэнни Пакьяо нар хоорондоо халз тулалдах юм байна. Энэхүү супер тулааныг олон мянган фэнүүд эртнээс үзэхийг хүсч байсан боловч 2009 онд тэмцээний тохиролцоо хийж чадаагүйн улмаас тамирчид хоорондоо тулалдаагүй байна.

Харин 2015 оны хоёрдугаар сарын 20-нд Мэйведер сошиал веб сайтаар тулаанийг албан ёсны болгож мэдэгджээ.

Тэмцээн Лас Вегас хот дахь MGM Grand Garden Arena-д болох бөгөөд зохион байгуулагчдийн тооцоолж байгаагаар бүх цаг үеийн хамгийн их үзэгчид цуглуулсан тэмцээн болж ойролцоогоор 300 сая долларын ашиг олох болно хэмээн мэдээлжээ.

Мэйведер энэхүү тэмцээнд түрүүлснээр өөрийн ялагдалгүй яваа төгс рекордаа авч үлдэх бол Пакьяо өрсөлдөгчөө өөрийн гэр бүлээ хүчирхийлсэн явдлыг ашиглан энэ удаагийн дэвжээнд ялалт байгуулахаар бэлтгэлээ базааж байгаа гэнэ.

Нийтлэсэн: Админ

Сэтгэгдэл үлдээх