Ерөнхийлөгчийг УИХ-ын гишүүд 90 минут “байцаана”

 

 

-10042015-1428627634-1575391350-chuulgan-21

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Ерөнхийлөгч тайлангаа тавихтай холбоотой асуудлаар УИХ-ын дэгийн тухай хуульд хэрхэн заасныг хэлэлцээд, ямар журмаар хуралдаан явуулах тухай гишүүд саналаа хэлэв.

Уг хуульд “Ерөнхийлөгч жилд нэг удаа ажлаа УИХ-д тайлагнана, Ерөнхийлөгчөөс гишүүд асуулт асууж болно” гэж заасан ч асуулт тавих хугацааг хуульчлаагүй байна. Иймд гишүүд ярилцаад Ерөнхий сайдын мэдээлэлтэй адилтгаж, 90 минутад асуулт асууж, хариулт авах нь зүйтэй гэж үзлээ.

УИХ-ын гишүүн Г.Баярсайханы гаргасан уг саналыг УИХ-ын дарга болон гишүүд дэмжиж, 14.00 цагт үдээс хойших нэгдсэн хуралдаан эхлэхэд дээрх томъёоллоор санал хурааж, хуульчлахаар болов.

УИХ-ын нэгдсэн чуулганаар эхний асуудал болох Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд өргөн мэдүүлсэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ.

Нийтлэсэн: Админ

3 Comments

  • Шарга морьт зусланд цэвэр агаарт шалнаасаа халдаг, халуун хүйтэн устай, дотроо 00-той, харуул хамгаалалттай, машины зогсоол дулаан гражтай, цэвэр тохилог 1 өрөө байруудыг 6 сарын хугацаагаар түрээслүүлнэ.утас: 99118457

    Reply
  • Gishyyd bas baizaagdah heregtei, yu hiisen um ted bas , yu ch hiigeegui, ulsiin ongo zys alga, ard tymen yaduu baina.

    Reply
  • сайхнаа on

    азийн топ баяныг ердөө 90 мин байцаах гэж үү яаж мөнгө идсэнийг асуух зоригтой УИХ гишүүн бхгүй юу

    Reply

Сэтгэгдэл үлдээх