Солонгос киногоор ”бөмбөгдүүлсэн” Монгол

ca56619b5c58c87eoriginal
Монголчууд Солонгос кинонд хэтэрхий их донтжээ. Хөгшин, залуу, хүүхэд гэлтгүй бүгд Солонгос сериалаар өвчилсөн байна. “Халтар царайт” киног анх гарахад гудамж талбай эзэнгүйрч, дэлгүүр хоршоо хүнгүй болдог байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд Солонгос киноноос салж чадахаа больсон монголчууд тэр үеийнх шиг хийж буй ажлаа хаях хүртлээ “сериалын өвчин” тусчээ. Саяхан төвийн нэгэн дэлгүүрээр орлоо. Тэнд нүдэнд харагдах нэг ч худалдагч байхгүй мөртлөө хүмүүс хоорондоо маргалдаж байна уу гэлтэй нэлээд шуугиантай байв. Худалдагчийг нь асуухаар өнөөх их чимээ гарч байгаа газарт дөхөж очиход дэлгүүрийн ажилчид бололтой хэдэн хүн “Боловсрол суваг” телевизээр гарч буй “Жан Бу Ри ирлээ” киноны давталтыг үзээд ухаан алга. Ингэхдээ тэд хоёр хуваагдчихсан хоорондоо их л идэвхтэй маргалдаж байх юм. Худалдагчийг сураглахаар очсон миний асуултад хариулах хүн ч олдсонгүй. Бас нэгэн жишээ. Сүүлийн үед хот хоорондын нийтийн тээвэрт явдаг жолооч нар Солонгос сериалаас шалтгаалан хоолоо ч тухтай идэж чадахаа больжээ. Кино гарахаас өмнө амжиж хөдлөхгүй бол зорчигчид нь “Заавал Солонгос кино үзээд явна” гэдэг болсон байна. Ямар сайндаа л жолооч нар цагтай уралдаж хооллодог болохов дээ. Энэ мэтийн жишээ дурдвал дуусахгүй. ССАЖЯ-ыг татан буулгахын өмнөхөн Солонгос киног цэгцлэх талаар холбогдох газруудтай хамтарч ажиллахаар ярилцаж байсан. Гэтэл одоо тэр талаар дурсах хүн ч алга боллоо. Солонгос киног үзэн ядсандаа ийн хэлж байгаа юм биш. Хамгийн гол нь ирээдүй хойч үе маань Солонгос соёлоор “бөмбөгдүүлснээр” монгол биш болчихвий гэж л эмээх юм.
www.unen.mn

Нийтлэсэн: Админ

4 Comments

  • tegeed chamd yaj saad bolood baan. chi l uzehgui bvl barav bishuu. Ondor hogjiltei ornii soyoliig hajuud n ochij suraltsdaggyui yumaa gehed kinonoos harj suraltsah erh bidend baigaa baih shuu. ene bol zovhon chinii uzel. survaljlagch tanaas oor uzel bodoltoi humuus olon bii shuu. ooriihoo mulgui uzel bodliig ingej sonin hevlel ashiglaj tulgah erh survaljlagch tand baihgui gej bodoj bn. solongos kinonoos avah yum zondoo bii. avahiig n avaad hayahiig hayad uzehee uzegch bid oorsdoo chamaar zaalgahgui medchie za yu

    Reply
    • Хожимдсон ч гэсэн эхний халтар амьтанд хэлхэд со киноноос лав л чам шиг нь авах гээхийн ухаанаар хандаж чадахгүй ээ. Ухаан чинь дутна. Ийм тэнэгүүд цөөхөн л байгаасай. Өөр юм үзээд ч ойлгохгүй болхоор одоо яадгын билээ дээ. Тэгээд со киногоо ойлгодог л гэж битгий хэлээрэй дээ. Зүгээр л гар чбайгаа хүмүүсыг нь хувцасыг нь хардаг гэж яриарай. Эргүү юмаа.

      Reply
  • Muuhai um bilee, hamag zagaa shal demii solongos zavaan umnuudad yreed , hairan zag hezeech oldohgui, Ulsaa, ooriigoo hogjyyleh tuhai zagaa zoriulval sain baimaar um

    Reply
  • Та 2- ч аргагүй дүүрчихсэн амьтад юмаа .Ер нь бол нийт хүмүүс үзээд шүлсээ савируулаад байгаа юм биш шүү дээ. Яг ямар хүмүүс шүлсээ гоожуулаад байна гэхээр цэвэр хөдөөныхөн. Үнэндээ цэвэр хотыхон аль 2000 он гэхэд уйдчихсан юм шүү. Үнэнийг нь л хэллээ. Одоо болимоор юм. Ядаж л ганц, хоёр суваг дээр гарвал гараад бусад нь өөр хэрэг болох нэвтрүүлэг хийх хэрэгтэй байна шүү дээ. Шүлсээ савируулан үздэг хүмүүсээс болж монголчууд бүгд үздэг,тэд манай одуудыг шүтэн биширдэг гэх маягын юм цаад муу Со нар чинь ихэмсэгээр ярьцгааж б.хын. Ийм хачин юм үзэж байснаас ном унших хэрэгтэй шүү дээ. Гэхдээ ойрын хэдэн жилдээ л лав со-гын уйлганасан хөгийн юманд донтох байдал буурахгүй байхоо. Ядаж хужаа кино үз.

    Reply

Сэтгэгдэл үлдээх