“Танхай Тээгч” киног гадныхан сонирхож эхэллээ

Мэргэжлийн уран бүтээлийг зөвхөн мэргэжлийн уран бүтээлчид хийдэг гэсэн үг байдаг.

10920101_571980649571197_7755863949505828956_o9379223512015-02-02-09-38[www.urlag.mn]

Тэгвэл шинэ он гарснаар монголын кино урлагийн дунд дуулиан тариад байгаа “Танхай Тээгч” УСК-ны уран бүтээлчид болох жүжигчид, найруулагч, зураглаач, гэрэлтүүлэг, камер, дууний найруулга гээд жинхэнэ мэргэжлийн багийг бүрдүүлж чаджээ. Энэ утгаараа ч саяхнаас БНХАУ-н нэгэн нэрт продюсер “Танхай тээгч” киног сонирхож Хятад улсын 10000 гаруй кино театраар зэрэг гаргах санал тавьж улмаар ярилцах шатандаа явж байгаа гэнэ.

“Танхай Тээгч” УСК нь mistika программаар бүтээгдсэн бөгөөд зөвхөн энэ  программ нь л гэхэд 600.000$ орчим үнэтэй бөгөөд энэ нь дэлхийн жишигт нийцэх болзолыг хангадаг байна. Монгол хүний ур ухаанаар бүтсэн бас нэгэн бүтээл дэлхийд танигдах болсон нь бахархалтай. Амжилт хүсье  “Танхай Тээгч” УСК-ны хамт олондоо…

эх сурвалж:Урлаг.мн

Нийтлэсэн: Админ

1 Comments

Сэтгэгдэл үлдээх