“Ажлын дараа” үзэсгэлэн нээлтээ хийнэ

61778

Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж буй “Бахархан дурсагдах Дашбалбар нутаг минь” Дорнод аймгийн Дашбалбар сумыг сурталчлах 90 жилийн ойн ажлын хүрээнд Ардын зураач Г.Одонгийн үзэсгэлэн Уран зургийн галерейд өнөөдөр нээлтээ хийж 5-ны өдрийг дуустал үргэлжлэнэ.

Монголын орчин үеийн дүрслэх урлагийг үндэслэгчдийн нэг Г.Одон нь Монгол орныхоо бүх аймаг, сумуудын нутгаар аялан явж олон тооны судалбар зураг бүтээхийн зэрэгцээ Монгол нутгийн үзэсгэлэнт сайхан байгаль, ард түмнийхээ түүх, аж байдлын сэдвийг голлон зурдаг байснаас гадна хөрөг зураг ихээхэн зурдаг байжээ. Зураач нийтдээ 200 гаруй уран бүтээл туурвиж, эх орныхоо дүрслэх урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Түүний зурсан “Ажлын дараа” зураг социализмын үеийн хамгийн алдартай бүтээлийн нэг. Уг зургийг харсан хэн бүхэнд ажил амралтын тухай гэхээсээ нүүдэлчин монголчуудын нэг хэсгийн ахуй амьдрал, зан төрх, ааш араншинг илүүтэй нээн харуулсан байдаг ажээ.

www.mass.mn

Нийтлэсэн: Админ

1 Comments

Сэтгэгдэл үлдээх