Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг болно

“Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” Монголын хөрөнгийн биржийн Арилжааны танхимд энэ сарын 6- 7-нд 10:00-17:00 цагийн хооронд болно.

Тус өдөрлөгт Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Үнэт цаасны компаниуд болон хувьцаат компаниудын төлөөлөл оролцож, үнэт цаасны зах зээлийн нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүлэх юм байна. Тодруулбал

  • Арилжаа болон хувьцаат компанийн талаарх мэдээлэл
  • Засгийн газрын үнэт цаасны талаарх мэдээлэл, танилцуулга
  • Ногдол ашгийн мэдээ
  • Хөрөнгө оруулалтын зөвлөгөө
  • Үнэт цаас гаргагчдад зориулсан зөвлөгөө
  • Брокерийн данс нээх үйлчилгээ
  • Төлбөр тооцооны данс нээх үйлчилгээ
  • Данс шүүх үйлчилгээ /Эрдэнэс таван толгой/
  • Үнэт цаастай холбоотой иргэдийн санал хүсэлтийг бүртгэн авч шийдвэрлэх
  • Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтын танилцуулга

gogo.mn

Нийтлэсэн: Админ

1 Comments

  • ник пЕТРОВИС уид НОМИН БОЛЖ ЖИЖИГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ АШГИЙГ НОЦТОЙ ЗӨРЧИЖ БАЙХАД ХЭН ХЧНАЖ ШАЛГАХ БОЛЖ БАЙНА АА хУВЬЦААНЫ НООГДОЛ ТАРААДАГГҮЙ ХИРНЭЭ ТОМ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ДАНГААРАА БҮХ ХУВЬЦААНЫ ЭЗЭН МЭТЭЭР ДУРГИЖ БАЙНА

    Reply

Сэтгэгдэл үлдээх