Төрийн томчууд дархан хилээр нэвтэрсэн оргодлуудаас их хэмжээний бэлэг авчээ

2-lai1
Монгол орны хил хязгаар онгон дархан хэвээрээ юү. Ингэж асуухаар нүд нь орой дээрээ гартал гайхах хүн цөөнгүй. Гэвч өнөөдөр улсын минь хил тун эргэлзээтэй болжээ. “Монгол улсын дархан хил тайван” гээд даргадаа ёслох хэдэн бор цэрэг энэхүү ээдрээтэй утасны үзүүрийг яахан мэдрэх билээ.
Хоёр, гурван жилийн өмнөөс хэвлэлээр шуугиан тарьж, сүүлдээ нууцаар хил даван алга болсон Оросын иргэн А.Е.Новожилов гэгчийн хэргийг прокуророос дахин сэргээн шалгахаар болжээ. Энэ оны 6 дугаар сард гаргасан Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Ц.Бямбацогтын гарын үсэг бүхий нэгэн бичигт “А.Е.Новожиловт холбогдох 20947285 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлэв” гэсэн байна. Тэгвэл А.Е.Новожилов гэгч чухам хэн бэ. Тэр яагаад манай улсын дархан хилд халдаж, юуны учир оргон зайлав. Урьд нь түүний хэргийг хууль хяналтын байгууллагын эрх мэдэлтнүүд хэрэгсэхгүй болгож хаасан нь хэнд үйлчилсэн далд “үйлчилгээ” байв. А.Е.Новожиловыг улсын хилээр дур мэдэн нэвтрүүлэхэд төр, засгийн өндөрлөгөөс нөлөөлсөн үү. Хэрвээ тэгсэн бол ийм ноцтой үйлдлийн төлөө А.Е.Новожиловын талаас хэдийг төлөв. Ер нь энэ эрүүгийн элемент Монголоос юу олж шүүрээд тийнхүү хилийн алтан дээс таслан арилж одов гэх мэт олон асуулт хар аяндаа босоод ирж байна. Тэгэхээр одоо хэдүүлээ энэ бүхний учир шалтгаан, гол зангилааг тайлах гээд үзье.
Тээвэр хөгжлийн банк буюу одоогийн Транс банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Е.Новожиловыг манай цагдаагийн ажилтнууд 2008, 2009 оны үеэс шалгаж эхэлсэн байлаа. Тус банкны 51 хувийг эзэмшиж байсан Швейцари улсын иргэн В.И.Армин гэгчтэй хуйвалдан их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдсон байжээ. Тус банкнаас зээл аван барилга барьж байсан нэгэн Монгол иргэн зээлээ төлж амжаагүйгээс хугацааг нь сунгуулахаар уулзахад мань эр ажил үйлчилгээ явуулах гэрээний эзэн, хаяггүй хоосон маягтанд гарынх нь үсгийг зуруулж амжсан байв. Тэгээд дараа нь нөгөө хүнийхээ банкны зээлийн хугацааг сунгаж, удалгүй ажил үйлчилгээний хуурамч гэрээгээ ашиглан Транс банкнаасаа 230 мянга орчим доллар гулруулжээ. Энэ мөнгөөр В.И.Армин гэгч нь Транс банкны худалдаж авах гэж байсан байрыг авсан байна. Ухаандаа, А.Е.Новожилов нь “өөрийн эзэн” В.И.Арминыхаа нууц даалгаврыг тийнхүү биелүүлж, банкнаасаа мөнгө хусч, банкандаа хожим нь төлөх “гэрээтэй” ажиллажээ. Байрны түрээс гээд 130 мянган доллар төлсөн байлаа. Мөн банкнаасаа Орос руу маш их мөнгө гулгуулжээ. Хэргийн эхлэл товчдоо иймэрхүү.

В.И.Армины “Оюуны ундраа”-тай хийсэн хуйвалдаан ба оргон зайлалт
Эдгээр хэргээс болоод хувь эзэмшигчдийн дунд үл итгэлцэл үүссэн нь мэдээж. Цагдаагийнхан ч А.Е.Новожиловын хуурамч баримт ашигласныг төвөггүйхэн тогтоожээ. Харин Транс банкны 51 хувийг эзэмшигч В.И.Армин манай хууль хяналтынханд шалгагдаж байх хоорондоо өөрийн эзэмшлийн “Инфрастракчер” компанийн нэрээр Транс банкныхаа 51 хувийг “Оюуны ундраа” компанид худалдахаар болсон байв. Гэхдээ энэ нь бас л хууран мэхлэлт. Компанийн хувьцаа худалдах далимаараа банкны хувьцааг зарах нь угаасаа балмад явдал бөгөөд манай улс урьд нь ийм замаар олон банкыг нүд аниулсан гашуун “туршлага”-тай. Тиймээс зальтнуудын ийм аргыг хуулиар хаасан юм. Гайхалтай нь худалдагч, худалдан авагч талууд үүний эсрэг зогсож байлаа. Нөгөөтэйгүүр, тэдний худалдах, худалдан авах гэрээ гэгчид “Гэрээний нууцлал” хэмээх хөгийн бүлэг заалт орсон байжээ. Банк нь иргэдийн итгэлцэл дээр ил тод ажиллах ёстой атал хашрууд тэрхүү “нууц”-даа “Талууд болон тэдгээрийн ажилтан, албан хаагчид нь байгууллагын дотоод үйл ажиллагаа, санхүү, технологийн талаарх нууц мэдээллийг бусдад ил гаргахгүй байх үүрэгтэй” гэх мэтийг багтаажээ. Мөн “…гэрээний хэрэгжилтэд оролцох ажилтнуудаас бусад ажилтанд хүрч болохгүй…” гэжээ. Энэ бол 2010 оны дөрөвдүгээр сарын 2-ны адал явдал.
Банкны хувьцааны 49 хувийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн дээрх хууль бус гэрээгээр В.И.Армин гэгч нь 51 хувийн эзэмшлээ 4.280.000.000 төгрөгөөр үнэлсэн байна. Худалдсан өдрөө эхний ээлжийн төлбөрт 1.712.000.000 төгрөг авна гэсэн боловч энэ мөнгөө авч чадаагүй юм билээ. Учир нь тэр үед “Оюуны ундраа” нь дүрмийн сандаа дөнгөж 100 гаруйхан сая төгрөгтэй байв. Энэ бүхэн хууль хяналтын ажиллагааны явцад бүрэн тогтоогджээ. Мөрдөн байцаалтаар А.Е.Новожиловын банкнаасаа хулгайлгаар авсан 230 мянган долларын хэрэг илэрсэн тул тийнхүү өндөр нууцлалтай гэрээгээр Транс банкны 51 хувийг зарж хаяад зайлах нь В.И.Арвинд илүү “ашигтай” байсан бололтой. Хуулийн байгууллага харин түүний гэмт үйлдлийн мөрөөр шуурхай орж, юун түрүүнд хил давуулан алдахгүйг хичээн, хориг тавьж байжээ. Гэтэл прокурор, цагдаагийн зарим ажилтнууд хэрэгтэнүүдтэй хуйвалдаж, “В.И.Арминыг шалгах шаардлагагүй” гэсэн бичиг хийгээд өгчихсөн байв. Ингээд В.И.Армин сулдаа гунхан жороолох нь тэр. Швейцаритаа очоод бүгж орхиж. Арбитрын болон Захиргааны хэргийн шүүх түүний худалдах, худалдан авах гэрээг хууль бус гэж үзэв. Энэ тухай шат шатны шүүхийн шийдвэрүүд нь ч гарав. Гэтэл “Оюуны ундраа”-гийнхан “В.И.Армин бидэнд банкныхаа 51 хувийг бэлэглэсэн” гээд дээр дооргүй гүйцгээжээ. Энд бас хамгийн хачирхалтай нь өнөөх бэлэглэсэн гэх В.И.Армин тийм гэрээнд гарын үсгээ зураагүй байлаа. Ер нь аль ч улс орны бизнесийн хууль, ёс зүйд бэлэглэсэн тал нь л тухайн орныхоо бүртгэл, хяналтын байгууллагуудад түрүүлж ханддаг ажээ. Бэлэг авсан тал нь бэлэглэгчийнхээ үйлдлийн дараа дуугарч эхэлдэг юм байна. Харамсалтай нь “Оюуны ундраа” компанийн эзэд өнөөх В.И.Армины гарын үсэггүй бэлэглэлийн гэрээ гэгч бичгийг барьчихсан “Энэ чинь минийх” гээд харайж явна. В.И.Армин гэдэг хүн одоо хаана явааг тэд мэдэхгүй гэж байгаа аж. Нэгэн бодлын зүүд зэрэглээ мэт ийм хөгийн юмыг Төв банкныхан харж л суугаа хэмээн найдахаас яахав. Үүнээс гадна манай прокурор, цагдаагийн ажилтнууд В.И.Арминыг зоргоор нь хил давуулаад явуулчихсныхаа төлөө ямархуу шан харамж авсан юм бол доо.

А.Е.Новожилов хэний нөлөөгөөр, ямар үнээр хил даван зугтав
В.И.Армины гэмт үйлдлүүдийн хамсаатан, Транс банкны гүйцэтгэх захирал асан А.Е.Новожиловын хэргийг манай цагдаа нар шалгахдаа Ганц худагт урьдчилан саатуулж байсан юм. Прокурорууд ч хяналтаа тавьж байлаа. Гэвч шүүх хурлын өмнөхөн буюу 2010 оны наймдугаар сарын сүүлчээр түүнийг Монгол дахь Эрхүүгийн худалдааны байгууллагын нэгэн эмэгтэйн батлан даалтанд гаргажээ. Ийм “энэрэнгүй үйлсэд” Нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан Содномцог ч бас хүчин зүтгэсэн байв. Оросын Элчин сайдын яамнаас түүнд ингэхийг шаардсан уу, эсвэл В.И.Армины хамсаатнууд юм атгуулчихав уу. Юутай ч мань хүн хэрэгтэнг оргуулсныхаа “шан”-д дараа нь Ерөнхий прокуророор томилогдсон Д.Дорлигжаваас жавтий хүртэж, дараа нь зай чөлөөгүй гуйж гувшсаныхаа хүчинд Дундговь аймагт ажиллахаар болсон байв. Харин тийнхүү “Ганц худаг”-аас гарсан А.Е.Новожилов нь нийслэл хотын маань “Зуун айл”, “Долоон буудал” гэж хаана байдгийг ч мэдэхгүй атлаа нэг л өглөө Дорнод аймгийн Эрээнцавд давхиад очжээ. Тэр ямар ч үнээр хамаагүй хил давж, Орос орныхоо хаа нэгтээ бүгэхээр шийдсэн байлаа. Түүнд энэ зорилгоо биелүүлэхэд дээгүүр албаныхан, тодруулбал сайдын зиндааны хүмүүс гол “хор” найруулгыг хийж тусалсан нь гарцаагүй. Түүнээс биш хэр баргийн тэнэмэл Орос товариш бүү хэл манай хэдэн “шилийн сайн эр”-чүүд ч дархан хилээ дураар зөрчин гарч чаддаггүй байхгүй юу. “Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб”-ынхны олсон мэдээлэл буюу ХХЕГ-ын дарга асан бригадын генерал Ц.Сэргэлэнд хандаж дэд хурандаа Ч.Дашдоржоос 2011 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр бичсэн илтгэх хуудаст сонирхол татсан хэд хэдэн зүйл байна. Тухайлбал, “Улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтанд орсон ОХУ-ын иргэн А.Е.Новожилов гэгчийг Эрээнцавын Шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэх үед Дорнод аймгийн Чулуунхороот сумын иргэн Н.Орхон-Урсгал, М.Мөнхболд нар зохион байгуулсан байж болзошгүй” гэжээ. А.Е.Новожиловыг хилээр нэвтрүүлэхгүй саатуулах шийдвэрийг УМБГ-ын 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10.5-7323 гэсэн албан тоотоор ХХЕГ-т илгээснийг Эрээнцавын боомт, Хилийн цэргийн 57 дугаар отрядын удирдлага маргааш нь л хүлээн авсан юм билээ. Гэвч тэд үүргээ биелүүлсэнгүй. Новожиловыг манай хилчид, хилийн шалган нэвтрүүлэгчид “Малын гоц халдварт өвчин гарч хөл хорой тогтоосон тул Улаанбаатар ажилтай учраас Оросынхооо нутгаар дамжаад Сэлэнгийн боомтоор буцаж орж ирэхээс аргагүй боллоо” гэхээр нь хил давуулж орхиж гэнэ. Энэ бол шалтаг төдий зүйл шүү дээ. Хилээр гарах ёсгүй хар данстай хүнийг тэд анзааралгүй өнгөрүүлэх ёсгүй байлаа. Хэргийн эргэн тойронд иймэрхүү учир битүүлэг олон асуудал өнөөдрийг хүртэл хурамтлагдаж, хав дарагдсаар…
Улс орны дархан хил, аюулгүй байдалд ийнхүү халдаж, хавтаст баримтууд нь хаагдсан А.Е.Новожиловын хэргийг харин хожуу ч гэсэн эргэн харж, дахин мөрдөж эхэлсэн нь сайн хэрэг.
“Монгол улсын дархан хилээр гэмт этгээдүүдийг оргуулдаг хар бизнесийг таслан зогсоож дархан хилээ дархлах цаг болжээ.”
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт танаа:
Төрийн өндөр албан тушаалтан үндэслэлгүй хөрөнгөжсөн бол, бусдаас их хэмжээний бэлэг авсан бол үүнийг авилгал гэж үзнэ. Шүүхээс оргон зайлсан, этгээдүүдээс их хэмжээний бэлэг авсан баримт олджээ.
123
www.zuun.mn

Нийтлэсэн: Админ

5 Comments

  • ene mongoliin hujaa bayartsogtiin bichig barimiig harsiishdee bvr mongoliin hyatad yum bnleedee ene metiig l ustagaad bmaar bgaamdaa hujaa zailaasai tamruu

    Reply
  • Эбэ Догий хоёр өөрсдөө л ард нь байгаа биз тэрнээс биш энэ хоёр ах дүү хоёр авилгач өөрсдөө ингээд яваад байж чадаад байна гэдэг нэг л сонин байна шүү. Та нар бүгд адилхан доо. Бүгдийг нь алвал таарна. Ард түмний хайрлаж шүтэж явдаг эх орон, дархан хилийг та нар шиг пиздакууд л ингэнэ дээ.

    Reply
  • Баярцогтоо яачиж чадахгүй байж Налайхад юм хийж байгаа Ах дүү нар шүү Гаданаас юм авхад ямар хамаа байна ямар эх орон газараа зарсан биш зүгээр л энэ юм бичсэн нөхөр хэн нэг хүнээс мөнгө авжээ

    Reply
  • Nogoo tsagdaad gar hursen, hytaduudiin talaar nam gum baih chini, onoo huug niilj zodson hyataduud bas nam gum jargalaa edeltsgeegeed, onooh ter bum, say say dollar luivardsan hulgaichuud nam gum baih chini ene iu heleed baina ve, ter oros hun uneheer mong luivardaad orgoson ni unen esehiig iugaar gerchilj togtooson ium be ? 84000 gadaad irged mongold amidarch boloh huulitai baital bugd hyataduud baih estoi gedgiig hen zaasan ium be, odoo odor bur heden zuugaaraa hil davj irj baigaa hyataduud hichneen bolj baigaag hen hyanaj toolj bainave ? Hemjee limit gej baina uu?

    Reply
  • Hoorhii Enkhtaivan on

    Iluug hj iluug setgedeg negnee doromjilj bas gutgedeg tsag hezee ugui boloh be taminee!! Enkhtaivan denduu ataarhuu yumaa whhaah ataarhsaar bgaad l hotsroh yum bn hoorhii!!!

    Reply

Сэтгэгдэл үлдээх