Нийслэлчүүдийн цасны баяр бямба гарагт болно

tsasnii bayar
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын уламжлалт цасны баяр, биеийн тамир, спортын өвлийн арга хэмжээний нээлтийн арга хэмжээний өдөрлөг 2015 оны 01 дүгээр сарын 24-ний Бямба гарагт Хандгайтын “Янзага” зусланд болно.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013 – 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Цэнгэг агаар” сэдэвт өвлийн улирлын биеийн тамир, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагааны нээлтэнд НИТХ, Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, харъяа газар, агентлагууд, Дүүргүүдийн ЗДТГ, харъяа байгууллагууд, Нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороодын ажилтан, албан хаагчид оролцож, төрөл бүрийн спортын уралдаан тэмцээнд өрсөлдөхөөс гадна байгууллагуудын хооронд “Биеийн тамир, спорт – Нийслэлийн бүтээн байгуулалт” сэдэвт цасан хотхон байгуулах бичил бүтээн байгуулалтын уралдаан зохиогдох юм.

Энэхүү арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд оролцож, ажил үйлсээрээ 2014 оны “Нийслэлийн Биеийн тамир, спортын шилдэг хамтлаг”-аар шалгарсан байгууллага, хамт олонд шагнал гардуулна. Цасны баярт нийслэлийн иргэдийг идэвхтэй оролцохыг урьж байна гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.

 

Нийтлэсэн: Админ

Сэтгэгдэл үлдээх