Зайсангийн хорихоос 16 настай хоригдол оргожээ

 

shoronnШШГЕГ-ын харъяа Зайсангийн хорих 411 дүгээр ангиас энэ сарын 18-ны өдрийн 20.30 цагийн үед нэгэн хоригдол оргожээ. Тус хорих ангид “Амьдралын бүс”-д ажил хийж байсан Алтаншагай гэгч хоригдол оргосон бөгөөд 16 настай эрэгтэй гэнэ. н.Алтаншагай нь өнгөрсөн оны наймдугаар сард Эрүүгийн хуулийн 145.2-т зааснаар 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Уг хоригдлыг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна.

Эхсурвалж: Шуурхай.мн

Нийтлэсэн: Админ

2 Comments

Сэтгэгдэл үлдээх