Холливудыг зорьсон жүжигчин Б.Амарсайхан эх орондоо ирлээ

Жүжигчин Б.Амарсайхан Холливудыг зорьсон билээ. Залуу уран бүтээлчдийн дундаас өөрийн гэсэн “Өвөрмөц арга барил, дотоод тоглолттой, дүрийн хуваарилалт нь тун өвөрмөц” гэж үнэлэгддэг тэрбээр Холливудын “UNEW” агентлагт жүжигчнээр ажилсан. Энэ дагуу АНУ-ыг зорьж,  “Нэтфликс” компанийн санхүүжилтээр бүтээх “Марко Поло” олон ангит киноны Ариг бөхийн дүрийг бүтээсэн юм.

Тэгвэл түүний Холливудын жүжигчидтэй хамтран тоглосон “Марко Поло” кино энэ сарын 2-нд нээлтээ хийсэн билээ.  Нээлтийн ёслол Нью Йорк дахь “AMC Loews” театрт болсон бөгөөд энэ үеэр жүжигчин Б.Амарсайхан улаан хивснээ дэлхийн ододтой мөр зэрэгцэн алхаж Монгол түмнийг бахархуулсан тэрээр эх орондоо өнөөдөр өглөө ирлээ.  Түүнийг ээж нь болон гэр бүлийнхэн нь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр монгол уламжлалаар мөнгөн аягатай сүү, алд цэнхэр хадагтай угтсан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Нийтлэсэн: Админ

1 Comments

Сэтгэгдэл үлдээх