Oнлайн санал асуулгаар манай мисс Т.Батцэцэг хоёрдугаарт шалгарчээ

battsetsИх Британийн нийслэл Лондон хотноо зохиогдож буй “Дэлхийн мисс-2014” тэмцээн энэ сарын 14-нд буюу ирэх ням гарагт “ExCeL London”-д шилдгүүдээ тодруулах юм. Энэ удаагийн Дэлхийн мисс-2014 наадам 122 орны гоо бүсгүйн дунд эхэлсэн юм. 64 дэх удаагаа болж буй уг наадамд Монгол Улсаа төлөөлөн “Miss World Mongolia-2014” тэмцээний ялагч, Азийн топ модель Т.Батцэцэг оролцож байна. Уг тэмцээний “Social media awards” буюу онлайн санал асуулга өчигдөр албан ёсоор хаагдсан. Тэгвэл уг санал асуулгад эх орноо төлөөлөн оролцож байгаа Т.Батцэцэг хоёрдугаарт шалгарсан байна. Ингээд онлайн санал асуулгад эхний 10-т шалгарсан миссүүдийг танилцуулж байна.

1. Princess:Miss World – Haiti
2. Princess:Miss World – Mongolia
3.Miss World – Hungary
4.Miss World – India
5.Miss World – Guyana
6.Miss World – Thailand
7.Miss World – Indonesia
8. Miss Myanmar World
9.Miss World – Trinidad & Tobago

10.Miss World – Australia

Тэмцээний сүүлийн шалгаруулалтад Унгар, Энэтхэг, Монгол, Гайти Зимбабве, Австрали, Чех, Босни Герцеговени, Доминикан, Өмнөд Судан, Франц, Намиби, Шотланд, Турк, ОХУ, Мехсик, Пуэрто Рико, Хорват, Өмнөд Африк, Хятадын гоо бүсгүйчүүд шалгарч үлдээд байгаа.

Нийтлэсэн: Админ

Сэтгэгдэл үлдээх