Гуравхан “эсэргvv”-нтэй парламент

eaa413a5dcf5599original2000 оны УИХ-ын сонгуульд МАХН 72 суудал авч vнэмлэхvй олонхи болж, МVАН, МШАН-ын “Ардчилсан Холбоо” эвсэл, ИЗН, Ногоон намын “Иргэний Зориг-Ногоон Нам” эвсэл, Эх Орон-МАШСН тус бvр нэг суудал авч, бие даан єрсєлдсєн Л.Гvндалай Хєвсгєлєєс тодрон гарч жинхэнэ супер “од” болж байв. Хэний ч танихгvй, ядаж л сургийг нь сонсож байгаагvй Л.Гvндалай тэр цагаас АН-д хамгийн vнэтэй хvн болж, УИХ дахь сєрєг хvчнээр тодрон жинхэнэ утгаар нь популизм гээчийг монголын улстєрд оруулж ирсэн тvvхтэй. Тэгвэл 15 жилийн дараа УИХ дахин гуравхан “эсэргvv”-нтэйгээр ажиллах нєхцєл vндсэндээ бvрдэж байгаа бололтой. С.Ганбаатар, Ц.Даваасvрэн, Х.Болорчулуун гурав хааяа нэг хэтрvvлчих гээд байдгаас бус Л.Гvндалай шиг цаасан суулт зарлаж, цамнаж цовхчихгvй нь тодорхой. Тэгээд ч зан тєрхийн хувьд ч гурвуулаа Л.Гvндалайн холерикээс тэс єєр флегматик шинжтэй учир 2016 он хvртэл монголын парламент ерєнхийдєє л нэг тайван, дvнсгэрдvv хуралдсаар дуусах дvр зураг ажиглагдаж эхлэв. Харин хааяа нэг Г.Уянга, Ж.Батзандан нарын тэмцэг­чид жаахан амь оруулж, тvр зуур ч болтугай сонирхолтой болгох магад­лалтай. МАНАН vvсгэх нєхцлийг албан ёсоор баталгаажуулсан МАН-ын Бага хурлыг хааж хааж хэлсэн vгэндээ М.Энхболд дарга “Засагт хамтарч ажиллах талаар ирсэн саналыг бид “Улс орныхоо эрх ашгийг, намын эрх ашгаас дээгvvр тавьж” дэмжих шийдвэр гаргалаа” гэсэн нь сайхан сонсогдож байгаа ч албан тушаал, эрх мэдлийн хуваарилалт гээч хамгийн хvчирхэг хєдєлгvvр энэхvv тvр зуурын тэврэлтийн цаана нуугдаж байгааг найман настай балчираас 80 настай буурал ч сайтар ойлгож л байгаа.

Ч.Сайханбилэг Ерєнхий сайд болмогцоо “хамтран засгаа байгуулахгvй бол болохоо байлаа” гэснээр УИХ-д суудалтай бvх намд зєвшилцєх санал илгээсэн. УИХ дахь МАН-ын бvлгийн гишvvдийн санал энэ асуудлаар орно, орохгvй гэж хоёр хуваагдан эцэст нь засагт орох шийдвэрийг бvлгийнхэн дэмжсэн ч Удирдах зєвлєл нь vvнийг эсэр­гvvцсэн юм. Тиймээс эцсийн шийдвэрийг гаргуулахаар Бага хурлаа зарлаад байсан билээ. Харин баг хурал нэг удаа товоосоо хойшилсон ч ийнхvv шийдвэрээ гаргалаа. Ингэхдээ эдийн засаг уналтанд орж, гадаад худалдаа, хєрєнгє оруулалт зогсоод буй энэ мєчид хамгийн зєв гарц нь шvvмжлээд суух биш хамтран хийх нь чухал гэж тэд vзсэн юм байх.Ийнхvv УИХ дахь АН, ИЗНН, “Шударга ёс” эвсэл дээр МАН нэмэгдсэнээр бие даагчдаас бусад нь Засгийн газрыг хамтран байгуулж, тас тэврэл­дэцгээхээр болж байна. Нам, эвс­лийн Зєвшил­цлийн Ажлын хэсгvvдийн уулзалт ирэх долоо хоногт Засгийн газар байгуулах, Засгийн газрын бvтэц, бvрэлдэхvvнийг батлах зэрэг тодорхой асуудлуудаар vргэлжлээд явах байх. Одоогоор бvх зvйл тодорхой биш байгаа ч УИХ-д авсан суудлынхаа квотоор намууд Засгийн газрын суудлаа хуваах болов уу. Ямартай ч ирэх баасан гарагт шинэ Засгийн газар бvрдсэн байх учиртай. Ингээд “эсэргvv” гурван толгойтой, хаашаа л харна С.Баярцогтын зєгнєсєн Их эвлэрлийн дуу цуурайтаж эхлэх нь. Харин мань гурав аль хэр “эсэргvv”-цэл vзvvлэх бол. Харна даа, харна.

Эх сурвалж:

Нийтлэсэн: Админ

Сэтгэгдэл үлдээх